ЭНХ ХҮДЭР ЭРДЭНЭС ХХК

Барилга байгууламжийн дулааны гадна болон дотор шугам хоолойн угсралт, туршилт тохируулга, засвар, дагалдах ажил үйлчилгээ

ЭНХ ХҮДЭР ЭРДЭНЭС ХХК

Барилга байгууламжийн дулааны гадна болон дотор шугам хоолойн угсралт, туршилт тохируулга, засвар, дагалдах ажил үйлчилгээ

Танилцуулга

“Энх Хүдэр Эрдэнэс” ХХК нь 2017 оноос хойш барилга байгууламжийн дулааны гадна болон дотор шугам хоолойн угсралт, туршилт тохируулга, засвар, дагалдах ажил үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 

2021 онд Барилга хот байгуулалтын яамнаас БА-3.1, БА-3.3, БА-3.4, БА-6.1, БА-6.2 төрлүүдээр ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ба эдгээр чиглэлүүдийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. 

Манай туршлагатай, чадварлаг баг хамт олон салбартаа тэргүүлэх чанартай, найдвартай үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажилладаг.

 

Мөн охин компани болох “Энх Хүдэр Трейд” нь 2023 оноос хойш БНХАУ-аас Бугат хотын гангийн үйлдвэрээс стандартад нийцсэн чанарын өндөр түвшний ган хоолой, БНТУ-ын “Дэмирдөкүм” үйлдвэрийн халаах хэрэгслийг хэрэглэгчдэд үнийн уян хатан нөхцөлтэйгөөр нийлүүлж байна.

Эрхэм зорилго

Бид хэрэглэгчдэдээ чанартай, найдвартай, эрчим хүчний хэмнэлттэй инженерийн шинэлэг шийдлүүдийг хүргэхийн зэрэгцээ мэргэжлийн өндөр түвшний баг хамт олноор үйлчилж, салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад тасралтгүй хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Алсын хараа

Бид Монгол Улсын барилга, инженерийн дэд бүтцийн салбарт тэргүүлэгч компани болж, олон улсын стандартад нийцсэн, баталгаатай, өндөр чанартай үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчдэд хамгийн төгс шийдлийг санал болгоно.

Үнэт зүйлс

  • Чанар ба найдвартай байдал – Бид хэрэглэгчдэдээ олон улсын стандартад нийцсэн, баталгаатай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэнэ.
  • Инновац ба хөгжлийг тэргүүлэх – Шинэ дэвшилтэт технологи, эрчим хүчний тогтвортой шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, салбарын хөгжилд хувь нэмэр оруулна.
  • Хариуцлага ба мэргэжлийн ёс зүй – Харилцагчдадаа хүндэтгэлтэй хандаж, төслөө хариуцлагатай, ил тод, шударга зарчмаар гүйцэтгэнэ.

Үйл ажиллагаа явуулдаг үндсэн чиглэл

  • Гадна дулааны шугамын угсралт, өргөтгөл, засвар үйлчилгээ
  • Гадна цэвэр, бохир усны шугамын угсралт, өргөтгөл, засвар үйлчилгээ
  • Дотор халаалтын шугамын угсралт, өргөтгөл, засвар үйлчилгээ
  • Ялтсан болон хурдны бойлер, узель, насосны зангилааны угсралт
  • ААН байгууллагуудын ашиглалт, засвар, тохирууллагын үйлчилгээ
Scroll to top